Facebook – г хэрхэн бизнесийнхээ мэдээллийн хуудас болгох вэ?
Тэгвэл Facebook нь бизнесийнхээ мэдээ мэдээллийг сурталчилж болох оновчтой арга юм.
Тэр дундаа бизнесийг сурталчилж байгаа тохиолдолд Facebook Fan Pages хамгийн тохиромжтой. Учир нь нэвтэрч ороход элдэв янзын хаалт багатай, бусдад хүртэх хүртээмж өндөр байдаг. Түүнчлэн бусад мэдээллийн түгээгч сайтуудаас илүү мэдээлэл түгээх чадвартай, олон мэдээлэл агуулж чаддагаараа давуу талтай юм.
Дараах зөвлөгөө танд хэрхэн бизнесийнхээ Fan Pages – г нээж, мөн зохион байгуулж болохыг товчхон зааж өгнө.
Ерөнхий тохируулга
Та юуны өмнө Facebook руу өөрийн дансаараа орох хэрэгтэй. Харин дараа нь facebook.com/pages/create.php линкрүү орсноор шинэ Fan Page нээх боломжтой болно. Та гарч ирэх зааврын дагуу бүх нүхнүүдийг бөглөснөөр таны компанийн мэдээлэл бүрэн гүйцэд бусдад харагдах юм. Та бөглөх боломжтой бүх нүхнүүдийг бөглөх тусам таны компанийн талаарх мэдээлэл бусдад илүү сайн хүрнэ гэдгийг санах хэрэгтэй.
Fan Page-дээ мэдээ, мэдээлэл оруулах
Өөрийн компанийн сайтаасаа, эсвэл блог, Twitter зэрэг мэдээллийн сайтуудыг ашигладаг тохиолдолд тэдгээр сайтуудаасаа шууд Fan Page рүүгээ мэдээллээ оруулах боломжтой байдаг.
Жишээ нь: Networked blogs, Social RSS, Involver For pages гм.
Жишээ нь та Twitter , Facebook –г хооронд нь холбохыг хүсвэлhttp://www.facebook.com/twitter/ байдлаар орж болно.
Зураг, линк, видео оруулах
Зураг, линк, видео оруулснаар та өөрийн бизнес, компани, бүтээгдэхүүний танилцуулга, брошур, реклам, сайтын хаяг зэргийг оруулж болно. Ингэснээр та үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ бүрэн танилцуулж чадах юм.
Видео оруулахад танд 2 сонголт гарч ирнэ.
1. Бэлэн видеогоо шууд upload хийх.
2. Шууд вэб камераа ашиглаад видео бичих
Эсвэл та видеогоо Youtube руу хуулсны дараа Youtube VideoBoxашиглан видеогоо Fan Page рүүгээ хуулж болно.
Fan Page н нүүрний зүүн доод буланд Links хэсэг байх ба энд хэрэгтэй мэдээлэл агуулсан сайтуудыг оруулаарай.
Найзуудаа урь
Ингээд та Fan Page –ээ бүрэн болгосон гэж үзвэл найзуудаа урьж, найзын тоогоо олон болгох хэрэгтэй. Таны фенүүд нэгэнт 25 хүрсэн бол та өөрийн нүүрэндээ нэр өгөх эрхтэй болдог. Нэр өгөхийн тулдhttp://www.facebook.com/username/ руу ороод “Set a username for your Pages” дарахад л болоо.
Ингээд дараагийн удаа та http://www.facebook.com/taniiugsunner гэсэн линкээр шууд Fan Page рүүгээ ордог болно
Хэрэгцээтэй page-ууд:
http://www.facebook.com/tomamjilt Том-Амжилт XXК-ны page-нээс интернэт, компьютерын хэрэглээтэй холбоотой хэрэгцээт шинэ сонин мэдээлэл авах болно.
http://www.facebook.com/automashin Автомашинтай холбоотой мэдээлэл
http://www.facebook.com/barilga Барилгатай холбоотой мэдээлэл
http://www.facebook.com/Bolovsrol Боловсролтой холбоотой мэдээлэл
http://www.facebook.com/songuuli Сонгууль тай холбоотой мэдээлэл
http://www.facebook.com/uuluurkhai Уул уурхайтай холбоотой мэдээлэл
Энэ манай page http://www.facebook.com/Amjiltcom

0 Сэтгэгдэл:
Post a Comment